Энэхүү Үйлчилгээний Нөхцөл нь "Изисим Дата Провайдер" ХХК (цаашид "Easysim" гэх)-ийн үзүүлж буй олон улсын eSIM дата үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэхтэй холбоотой харилцааг зохицуулна. Хэрэглэгч нь энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрснөөр Easysim-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээг ашиглах эрхтэй болно.
1.1. Хэрэглэгчийн тодорхойлолт: Хэрэглэгч гэдэгт Easysim-ийн үйлчилгээг худалдан авч, ашиглаж буй хувь хүн эсвэл хуулийн этгээд хамаарна.
1.2. Нөхцөлийн хүлээн зөвшөөрөлт: Easysim.mn вэбсайт эсвэл аппликейшн дээр үйлчилгээний нөхцөлийг баталгаажуулах, идэвхжүүлэх, эсвэл зөвшөөрөх үйлдэл хийсэн тохиолдолд хэрэглэгч энэхүү нөхцөлийг бүрэн хүлээн зөвшөөрсөнд тооцно.
1.3. Үйлчилгээний хамрах хүрээ: Easysim нь eSIM дата үйлчилгээг сүлжээний хамрах хүрээнд байгаа нутаг дэвсгэрт үзүүлнэ. Хэрэглэгч үүнийг ойлгож, хүлээн зөвшөөрнө.
2.1. Easysim-ийн eSIM үйлчилгээг ашиглахын тулд хэрэглэгчийн төхөөрөмж дараах шаардлагыг хангасан байх ёстой:
2.2. Хэрэглэгч төхөөрөмжийн нийцтэй байдлыг урьдчилан шалгаагүйгээс үүсэх эрсдэлийг Easysim хариуцахгүй.
3.1. Easysim нь хэрэглэгчдэд найдвартай eSIM дата үйлчилгээг үзүүлэхийг зорино. Үйлчилгээний чанар, хамрах хүрээг сайжруулах зорилгоор шинэчлэл, өргөтгөл хийж болно.
3.2. Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, эсвэл сүлжээний хамрах хүрээний өөрчлөлтийн талаар хэрэглэгчдэд цахим шуудан, вэбсайт, эсвэл бусад боломжит сувгаар мэдээлнэ.
3.3. Хэрэглэгчийн төхөөрөмжөөс шалтгаалсан үйлчилгээний саатал, доголдлын хариуцлагыг Easysim хүлээхгүй.
3.4. Техникийн шинэчлэл, засвар үйлчилгээний улмаас үйлчилгээг түр хугацаагаар хязгаарлах тохиолдолд хэрэглэгчдэд урьдчилан мэдэгдэнэ.
4.1. Хэрэглэгч худалдан авсан eSIM-ийг идэвхжүүлсэн эсвэл ашиглаж эхэлсэн тохиолдолд уг eSIM-д буцаан олголт хийгдэхгүй.
4.2. Хэрэглэгч eSIM-ийн нийцтэй байдлыг урьдчилан шалгаагүйгээс үүсэх асуудлын хариуцлагыг өөрөө харицна.
4.3. Худалдан авсан боловч идэвхжүүлээгүй eSIM-ийн хувьд буцаан олголтын хүсэлтийг доорх "Буцаан Олголт" хэсгийн заалтын дагуу шийдвэрлэнэ.
5.1. Хэрэглэгч үйлчилгээний төлбөрийг Easysim-ийн санал болгосон төлбөрийн хэрэгслээр (вэбсайт, аппликейшн, эсвэл бусад суваг) төлнө.
5.2. Төлбөр бүрэн төлөгдөөгүй тохиолдолд Easysim үйлчилгээ үзүүлэх боломжгүй.
6.1. Системийн алдаа: Системийн алдаанаас болж eSIM амжилттай суулгагдаагүй тохиолдолд хэрэглэгч худалдан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шаардлагатай баримт (жишээ нь, скриншот) илгээсэн тохиолдолд бэлэн мөнгөөр буцаан олголт хийгдэхгүй. Харин худалдан авсан eSIM дата багцтай ижил эсвэл үүнээс ихгүй үнэтэй eSIM бүтээгдэхүүнээр нөхөн олговор хийгдэнэ.
6.2. Идэвхжүүлсэн eSIM-ийн доголдол: Идэвхжүүлсэн eSIM системийн алдаанаас болж хэвийн ажиллаагүй тохиолдолд хэрэглэгч нотлох баримт (скриншот гэх мэт) илгээж, хүсэлт гаргаснаар бэлэн мөнгөөр буцаан олголт хийгдэхгүй. Харин тухайн eSIM дата багцтай ижил эсвэл үүнээс ихгүй үнэтэй eSIM бүтээгдэхүүнээр нөхөн олговор хийгдэх боломжтой.
6.3. Нөхөн олговрын хугацаа: Нөхөн олговрын хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5-7 хоногийн дотор шийдвэрлэнэ.
6.4. Нөхөн олговор хийгдэхгүй тохиолдол:
7.1. Хэрэглэгч үйлчилгээний нөхцөлтэй холбоотой санал, гомдол, хүсэлтийг дараах сувгаар илгээнэ:
7.2. Гомдол, маргааныг харилцан яриа хэлэлцээний зарчмаар шийдвэрлэхийг эрмэлзэнэ.
7.3. Хэрэглэгч болон Easysim харилцан тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд маргааныг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ.
Хэрэглэгч энэхүү үйлчилгээний нөхцөлийг бүрэн уншиж, ойлгосон бөгөөд бүх заалтыг сайн дурын үндсэн дээр хүлээн зөвшөөрч, баталгаажуулж байна.